
Холливудын од Жонни Депп урт хугацааны турш экс эхнэр Амбер Хердтэй шүүхдэлцсэн. Хэрэг шийдэгдсэнээс хойш тэрбээр анхныхаа гол дүрийг бүтээх гэж байна. Уг кино нь Францын “Why not” продакшны уран бүтээл “Jeanne Du Barry” бөгөөд зураг авалт нь өнгөрсөн сарын сүүлээр эхэлжээ.
Киноны зургууд олны хүртээл болоод эхэлсэн бөгөөд зурагт Жонни Депп цагаан хиймэл үстэй, нүдээ хар алчуураар боосон байжээ. Шүүх хурлаас болж Жонни Депп маш олон боломж, дүрүүдээ алдсан гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.
“Jeanne Du Barry” кино нь Деппийн 2020 оноос хойших анхны гол дүр болж байна. Тэрбээр хамгийн сүүлд “Minamata” нэртэй кинонд дайны гэрэл зурагчны дүрийг бүтээсэн.

