
Монголын бүжгийн урлагийг өнөөгийн түвшинд хүртэл ганцаараа хөгжүүлж ирсэн гэх “Аймар” продакшны Төөгөөгийн яриа 1990-ээд оны репчидын эгдүүцлийг төрүүлсэн бололтой.
Тухайн үед реп урлагийг эд хөгжүүлж, залуучуудыг байлдан дагуулж ирсэн “Хар тас” хамтлагийн Марка Төөгөөд хандан: “Тэр нэг нусан буу “Аймар” продакшнд байдаг эх захаа мэддэггүй бацаанд хэлье. Ах нарыгаа битгий оролдоорой. Хэдэн мянган репүүд байгаа шүү. Дахиад үг савхын бол бид нар зүгээр өнгөрөөхгүй гэдгийг санаж ав” гэжээ.
Ийнхүү тэрээр “Реп чалленж”-ийг эхлүүлсэн бөгөөд түүний энэхүү чалленжд 1990-2000 оны хамтлагууд идэвхитэй оролцож байгаа бөгөөд дуучин A cool,”Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан хүртэл хамрагджээ.
Эх сурвалж: Seen.mn
