
Дэлхийн хамгийн өндөр настан Японы иргэн Танака Канэ энэ сарын 19-нд Фүкүока хотод нас баржээ. Танака Канэ 1903 оны нэгдүгээр сарын 2-нд төрсөн.
Тэрээр Японы он тооллын таван үеийг үзэж туулжээ. Саяхнаас тус хотын өндөр настны асрамжийн газар очсон настан ажилчидтай дохио зангаагаар ойлголцон, тоо бодлого хүртэл оролдож байжээ.
Дэлхийн хамгийн ахмад настанд тооцогдож байсан тэрээр 119 жил 107 өдөр амьдарсан байна.
Харин дэлхийн хамгийн өндөр насалсан дээд амжилтыг Францын иргэн Жианн Калмент (1875–1997) 122 нас 164 өдөртэйгөөр эзэмшдэг. Хоёрдугаарт Танака Канэ ордог байжээ. Танака Канэ өнөө үед амьдарч байсан хамгийн өндөр настан байсан юм.
Дэлхийн хамгийн өндөр насалсан эрэгтэй хүн нь Японы иргэн Жироэмон Кимура (1897–2013). Тэрээр 116 нас 54 өдөр насалжээ.
