
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Сумын төвд Хүчтэй шороон шуурга шуурч гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг 04.24-ний өдрийн 20:35 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тодруулбал, энэ сарын 24-ний өдрийн 15:30 цагийн үед 22-25 м/сек хүртэл хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас сумын Засаг даргын Тамгын газрын 200 м2 өвсний складны дээвэр, бага, дунд 2 сургуулийн дээвэр, 3 айлын 5 ханатай гэр, 1 айлын 4 ханатай гэр нурж, 6 айлын байшин, 1 цайны газар, 2 гарааш, 1 дэлгүүрийн дээвэр хууларч, мөн сумын төвөөс баруун урд зүгт 72 км-т Бор булагийн Улсын нөөцийн цэгийн дээвэр хууларч, өндөр хүчдэлийн 3 шон хугарсан. Нийт 2 сургууль, 7 байшин, 2 гараашийн дээвэр хууларч, 4 айлын гэр нурж, 3 шон унасан.
