
4 сарын 22-25 өдрүүдэд “Боловсролын шинэчлэл”-2022 үзэсгэлэн 12 дахь жилдээ Мишээл Экспо төвд зохион байгуулагдах гэж байна.
Олон улсын болон дотоодын их, дээд сургуулиудын нэгдсэн үзэсгэлэнгийн үеэр
– Бүх их, дээд сургууль, коллежуудын танилцуулга
– Гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр
– Оюутны хөгжлийн зээлийн талаарх мэдээлэл
– Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой.
Хэрвээ танай гэр бүлд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч, их дээд сургуулийн оюутан байдаг бол энэ үзэсгэлэнг заавал сонирхоорой.
