
Өнөөдөр өглөөний 06:00 цагаас ОХУ хилээ нээж Алтанбулаг боомт ажиллаж эхэллээ.
Явганаар зорчигч хүлээн авахгүй бөгөөд хилээр нэвтрэх иргэд PCR шинжилгээ өгсөн байна. Гэхдээ хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэхтэй холбогдуулан ОХУ-аас Монгол руу элсэн чихэр, будаа гаргахыг хориглосон байна. Энэ шийдвэр гурван сарын хугацаанд хэрэгжих юм. Мөн 10 мянган доллараас дээш хэмжээний гадаад валютыг бэлнээр авч гарахыг хоригложээ.
