Монголд амьдардаг Украины иргэд хоёр өдөр тайван жагсаал хийх зөвшөөрөл авч өнөөдрөөс жагсахаар болжээ.Тус жагсаал нь өнөөдөр буюу баасан гарагийн 12:00 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, УИД-ийн өмнө байрлах “Beatles”-ийн хөшөөний хажууд болох бол дараагийнх нь маргааш буюу гуравдугаар сарын 5-нд 12:00 цагаас Улсын Драмын Эрдмийн театрын хажууд болохоор болжээ. 
