Олон Улсын Паралимпийн хорооны Ерөнхийлөгч Эндрю Парсонс өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ “Бид спорт, улс төр хоёр холилдох ёсгүй гэж итгэдэг” хэмээн онцолжээ.

Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ОХУ болон Беларусийн Засгийн газар Олимпын эвлэрлийн гэрээг зөрчсөний улмаас үүсээд буй хүндрэлийн талаар дахин хэлэлцлээ.
“Олимп нь энхтайвны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулах, улс төрийн аливаа маргаанаас гадуур байж дэлхий нийтийг нэгтгэх эрхэм зорилгыг агуулдаг. Гэвч Украйнд өрнөж буй дайн олимпын хөдөлгөөнийг мухардалд оруулж байна” хэмээн ОУОХ-ны албан мэдээнд дурджээ. Улмаар Олон улсын паралимпийн хорооноос пүрэв гарагт хийсэн мэдэгдэлд “Тамирчдын амьдарч байгаа хотын нөхцөл байдал хурцдаж, тамирчдын аюулгүй байдлыг хангах боломжгүй болсон байна. Тиймээс ОХУ-ын 71, Беларусийн 12 тамирчдыг Бээжин 2022 өвлийн паралимпийн тэмцээнд оролцох эрхийг хориглосон байна.
Эх сурвалж: BBC.COM
