Эрхүүгийн гудамжны 1182 метр урт, Бээжингийн гудамжны 2210 метр урт ногоон байгууламж бүхий талбайд хамгаалалтын троссон хашлага суурилуулж эхэллээ.
Уг ажлыг “Охь мандал” ХХК 10 хоногт гүйцэтгэж, өчигдөр цацруулагчийг байрлуулсан байна. Энэ ажлын дараа Зүүн 4 замаас Эскадрилын хөшөө хүртэлх 4700 метр урт замын голын ногоон байгууламжид суурилуулсан тросс хашлагыг цацруулагчаар бүрнэ.

