
Х ТҮЦ продакшны залуу жүжигчин Хулан хамтлагаасаа хөөгдөн, нэг хэсэг шар хэвлэлийн бай болж байсан цаг саяхан. Чухам ямар шалтгааны улмаас хамтлагаасаа хөөгдөв хэмээн амтай болгон л шивэр авир гэлцэж байв. Гэсэн ч жүжигчин бүсгүй хошин урлагаас бүр мөсөн холдож, дэлгэцийн уран бүтээлд хүч үзэж өөрийгөө чөлөөт уран бүтээлч хэмээн нэрийдсэн.

Өөрөөсөө олон насаар ах хүнтэй ханилсан гэж олонд адлагдаж байсан ч тэрээр олон түмэнтэй маргалдаагүй чимээгүй байсан. Тэгвэл нам жим алга болсон жүжигчин бүсгүй гадны улсуудаар зугаалж яваа зургаа өөрийн цахим хуудаснаа зогсоо зайгүй постлох боллоо. Ингээд та бүхэнд түүний аялалын зургуудаас сонирхуулах гэж байна. Дашримд дуулгахад Такси киноны 2-р анги бүтэж байгаа ба Хулан тус кинонд дүр бүтээж байгаа гэнэ.


