
1.Нойргүйдлээс хэрхэн салах вэ?
Орой унтахаасаа нэг цагийн өмнө зурагт үзэх болон компьютер ашиглахаа болих хэрэгтэй. Хүн унтаж амрах үед тархи ямар нэгэн байдлаар ачааллахгүй байх ёстой аж. Тархи хэт их ачааллаж ядарснаар нойр хулжихад хүргэдэг байна. Гэвч та бүү санаа зов. Учир нь танд ердөө бор сахар болон далайн давс байхад л уг асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.
2.Бөх гэгч нь унтахад туслах бэлдмэл хийх заавар
Орц:
Далайн давс – 1 цайны халбага
Бор сахар – 5 цайны халбага
Хэрэглэх заавар:
Үүнийг хэрэглэхэд маш хялбархан бөгөөд та дээрх орцуудаа хооронд нь хольж, 1/2 хэсгийг нь орой унтахынхөө өмнө хэлнийхээ доор тавьж, хэрэглэх юм. Үр дүнд нь бөх гэгч нь унтаж амрахаас гадна, маргааш өглөө нь эрч хүчтэй сэрэх аж.
