Австралийн Аделиад хотын ойролцоох орон нутгийн замд нэгэн сонирхолтой явдал гарчээ. Тодруулбал, коала баавгай автомашины урд дугуйны хэсэгт орж нуугдан, 16 км орчим “аялсан” байна. Жолооч замын хажууд бууж, дугуйны дээр хавьд шүргээд буй зүйлийг харахаар шийджээ. Улмаар түүний дугуйны дээд хэсэгт айсан коала баавгай нуугдсан байхыг харсан байна.
Жолооч яаралтай цагдаа нар болон аврах албаныхныг дууджээ. Коалаг дугуйны хэсгээс салган авах нэлээд төвөгтэй байсан төдийгүй бүхэл өдрийн ажил болжээ. Энэ хугацаанд амьтны эрх хамгаалах буяны байгууллагынхан ирж айсан баавгайг тайвшруулсан байна. Сонирхолтой нь коала баавгай айх, сандрах үедээ яг л хүний үр төл хүүхэд шиг уйлж, хашгирдаг амьтан гэнэ. Түүнчлэн дугуйны дээр нуугдсан коала огт бэртэл аваагүйг “Ройтерс” онцолжээ.
