
Хувиараа халтуур хийдэг машинууд хэтэрч байна. Орой үдэш болон нартай өдөр ч байсан зүгээр мөрөөрөө халтуураа хийхгүй гудамжаар явж байгаа охид эмэгтэйчүүдийг тайван явуулахгүй өдөж хоргоогоод машинд нь суусан тохиолдолд танилцая, унтая, санхүү авах уу энэ тэр гэдэг. Зарим оронд шууд бэлгийн дарамт гэж үзээд баривчилдаг гэсэн, манайд ямар хуультай байдаг юм бол?
Энэ удаад бол яг дүүд минь тохиолдлоо. Нэг таксинд суугаад очих газраа хэлээд явж байтал гэнэт яриа энэ тэр өдөж санхүү авах уу мөнгө өгий надтай унт энэ тэр гээд бас гэрийн чинь хаяг энэ юмуу энэ тэр гэж айлгаж сүрдүүлсэн байна. Дүү минь насанд хүрээгүй жаахан сурагч, хэтэрхий их айсандаа болоод ч тэрүү буучихаад дугаар энэ тэрийг нь цээжилж чадаагүй байна.
Энийг зүгээр ингээд орхичихож чадахгүйнээ, хаана мэдэгдэх үү? Ямар арга хэмжээ авдаг бол? Халтуураа хийж мөнгөө олоод явдаг гайгүй машинууд байгаа ч гэсэн мөрөөрөө явахгүй охид эмэгтэйчүүдийг гэлтгүй насанд хүрээгүй ийм жаахан хүүхдийг хүртэл айлгаж дарамталдаг гаж донтнууд их болжээ…
