
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг сайжирч буйтай холбоотойгоор нийгмийн зорилтод бүлэгт чиглэсэн ажлын хүрээнд хүүхдийн мөнгийг нэмж 200 гаруй мянган хүүхдэд олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр 2018 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлээд 860 гаруй мянган хүүхэд сар бүрийн тэтгэмжээ авах юм. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
