
Загвар өмсөгч Бэлгүтэй “Хар Бороо” СУСКинонд тоглосноор чамгүй нэр алдарт хүрээд буй. Арван жилээ төгсөөд Тайланд улсыг зорьсон тэрээр хүмүүсийн зөвлөснөөр тус улсын загварын салбарт хүч үзэж эхэлжээ. Тэрээр одоогоор ганц бие бөгөөд өмнө нь Монгол бүсгүйтэй үерхэж байгаагүй ажээ. Тайландад олон жил амьдарсан тэрээр “Би Тай охинтой үерхэж эхлээд л Тай охинтой үерхээд салаад байж байна. Монгол охинтой үерхэж байгаагүй, яахав бүр жоохон байхдаа 12,13 тай байхдаа үерхэж үзэж байсан. Гэхдээ тэр бол хүүхдүүд шүү дээ. Насанд хүрсэн хүмүүс шиг үерхэнэ гэж байхгүй. Тэрийг бол үерхэлд тооцоод байдаггүй. Тэгэхээр анхны үерхэл 19 настайд ,Тайланд хүүхэн байсан. Анх Тайланд хүүхнүүдийг гоё гэж боддог байлаа. Одоо эмэгтэй хүнийг өөрөөр хардаг болж. Багадаа би туранхай царайлаг хүүхнүүд сонирхдог байлаа. Монгол охидууд царай муутай гэж боддог ч юм уу. Одоо бол эсрэгээрээ, Монгол бүсгүйчүүдийг царайлаг гэж боддог болсон. Одоо бол мах, шөл нь таарсан, бие галбир сайтай бүсгүйчүүд сонирхдог болсон. Тийм хүүхнүүд Тай-д ховор, Монголд бол зөндөө” хэмээжээ.
