
Америкийн Айова-Ситид болох олон улсын чөлөөт бөхийн тэмцээнд АНУ-ын виз авч чадалгүй үлдсэн Оросын тамирчдын оронд Монголын шигшээ багийг урихаар болсон байна. Энэ тухай Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ны хэвлэлийн эх сурвалж дээр мэдээлжээ.
Энэхүү тэмцээнд оросуудаас гадна Ираны бөхчүүд оролцож чадахааргүй болсон байна. Ираны шигшээ багийн оронд Энэтхэгийн баг тамирчид уригдсан аж.
Олон улсын тэмцээн энэ сарын 7-8-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол бөхчүүд Азербайжан, Куба, Казахстаны тамирчидтай нэг хэсэгт орсон байна.
Москвад суугаа АНУ-ын элчин сайдын яам өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд Оросын чөлөөт бөхийн шигшээ багийн гишүүдтэй визний асуудлаар ярилцахаас татгалзсан аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
