
ээжийг нь самранд явсан хойгуур таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн хэрэг өнгөрсөн оны 10 дугаар сард гарсан.
Уг хэргийг үйлдсэн Э.Ванданваанчигт БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 844 дугаар шийтгэх тогтоолоор хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж тооцож 18 жилийн хорих ял онооосон байдаг.
Шүүгдэгч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх хянаад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 212 дугаар Магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 844 дугаар шийтгэх тогтоолыг батлаж хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
