
Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй “Miss international Queen” тэмцээн гуравдугаар сарын 9-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн трансжендер Солонго оролцохоор Тайландыг зорьсон . Солонго нь нийгмийн идэвхи сайтай нэгэн бөгөөд трансжендерүүдийг төлөөлөн нийгэмд зөв ойлголт, үлгэр дуурайлал болохоор зориг шулуудан яваа гэдгээ хэлсээр байгаа юм. Харин орон орны трансжендер миссүүдийн зургуудаас сонирхуулъя.
Дашрамд Солонгийн хувьд тэрээр өнгөрөгч жил 2000 гаруй трансжендер охид оролцсон уг тэмцээнээс шилдэг 30-д шалгарч, сүүлийн шатанд наймдугаар байрт орж байсан түүхтэй.












