Японы томоохон брэнд болох Hello Kitty хүүхэлдэйг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз. Найрсаг, өхөөрдөм харагдах тус хүүхэлдэйд хүн бүр хайртай. Hello Kitty хүүхэлдэйн үүслийн тухай янз бүрийн түүх байдаг. Гэвч бодит хүүхэлдэй үүссэн түүх тийм ч таатай биш аж.
Японд цацрагийн хордлогоос болж амгүй хүүхэд төрөх болжээ. Энэ нь хүмүүсийг цочирдуулах болсон бөгөөд хүүхэд удалгүй хорвоог орхисон байна. Өөд болсон хүүхдэд зориулж 1974 онд Yuko Shimizu гэх хүн Hello Kitty хүүхэлдэйг зохиожээ. Хожим тэрбээр алдартай дизайнер болж хүүхэлдэй үүсэн түүхийг янз бүрээр тайлбарлах болсон байна.

Энэхүү мэдээний эх сурвалж нь www.zindaa.mn сайт болно
