Үерхэж байхдаа ч салсаныхаа дараа ч олны анхаарлын төвд байсаар байгаа Селена Гомез, Жастин Бибер нарын харилцаа эргэн сэргэж байгаа талаар хэвлэлүүд онцолж эхэлжээ. Учир нь сүүлийн өдрүүдэд Селена, Бибер нарын нууцаар болзож буй зургууд папарицчидад өртөж шар хэвлэлээр шуугих болсон юм.
Дуучин Жастин Бибер, Селена Гомез нар Беверли Хиллс дэх “Монтэйж” зочид буудалд уулзсан нь папарацуудын дуранд өртсөн байна.
Эргэн нийлээд удаагүй байгаа “шаргал үст” хосууд уг зочид буудалд болсон Хиллсон сүмийн үйл ажиллагаанд оролцосны дараагаар богино хугацаанд уулзсан гэж хэвлэлүүд бичиж байна. Хиллсон сүмийн үйл ажиллагаанд дуучин хосуудаас гадна Куртней Кардашиан, Кевин Дюран, Кайри Ирвин, Хэйли Балдвин зэрэг олны танил эрхмүүд мөн оролцсон байна.
