Японы мэргэжлийн сүмогийн холбоо өчигдөр их аварга хакухо М.Даваажаргалд хатуу сануулга өгчээ.
Уулзалтаар их аварга асан Харумафүжи, Таканоивагийн зодооны хэрэг, өнгөрсөн ням гаригт 40 дэх түрүүгээ хүртсэний дараа хэлсэн үг зэргээс болж хатуу сануулга өгсөн тухай хэвлэлүүүд мэдээлж байна.
Хакухо М.Даваажаргал түрүү бөхийн ярилцлагын үеэр “Би энэ хэргийн тухай бүх үнэнийг хэлэх болно. Ийм явдал гарсанд харамсаж, сүмогийн үнэнч үзэгч та бүхнээс уучлалт хүсч байна. Би Харүмафүжи, Таканоива нарыг дэвжээндээ дахин барилдаасай гэж хүсч байна. Бид энэ хэргийг хурдан шийдэх хэрэгтэй” гэсэн бөгөөд дараахан нь цагдаад байцаалт өгсөн юм.
