Хошин урлагийн “Х-Түц” продакшны захирал Н.Онон сошиал орчинд өөрийн үзэл бодлоо идэвхитэй илэрхийлэгчдийн нэгэн . Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа Харумофүжигийн талаар өөрийн сэтгэгдэлээ бичжээ.
“Сумогийн их аварга Харумофүжи зодог тайлж буйд үнэхээр их харамсаж байна. Гэхдээ бид зодуулсан гэх тэр тосоод авах ижий, аавгүй бор зүрхээрээ амьдрах гэж яваа бор залууг арай л их доромжлоод байгаа юм шиг санагдах юм. Багш нь мэдэгдэл хийж цагдаад өгч асуудлыг шийдэх гэж зүтгэж байгаа болов уу л гэж бодном. Хоёр сайхан Монгол залуусын маань хоёулангийх нь сэтгэл маш хүнд байгаа нь гарцаагүй. Ийм үед бид их л уужуу тайвнаар хандах ёстой юм бус уу…” хэмээн бичжээ
