Хойд Солонгос улс нь өчигдөр 03 цаг 17 минутад алсын тусгалтай пуужинг харваж туршсан явдал болжээ.
Уг пуужинг Хойд Солонгос улсын зүүн эргийн хэсгээс АНУ-ыг чиглүүлэн харвасан нь 4.500 км өндөрт хөөрч, 960 км зам туулж далайд унасан байна.
Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар хэрвээ энэхүү пуужин хэвийн тохируулгын дагуу хөөрсөн бол 960 км замбиш, харин 13.000 км зам туулсаны дараа унаж дэлбэрэх чадалтай ажээ. Энэ нь Хойд Солонгосчууд АНУ-ын Вашингтон хот руу пуужин харваж, дэлбэлж чадна гэсэн үг юм байна.
Хойд Солонгос улс хамгийн сүүлд 9-р сард мөн алсын тусгалтай пуужин харвасан нь 770 км өндөрт хөөрч, 3.700 км зам туулсаны дараа далайн унаж байсан юм байна.
Туршилтын дараа Хойд Солонгос өөрийгөө цөмийн зэвсэгтэй улс болсноо албан ёсоор зарласан юм. Үүнийхээ хажуугаар тэд бас хэрвээ өөрийнх нь үндэсний ашиг сонирхолд дайсагнахгүй л бол дэлхийн ямар ч улс оронд аюул учруулахгүй гэдгээ амласан байна.


