Л.Байгальмаа нь 1969 онд төрсөн. Нөхөр, дөрвөн хүүхдийн хамт Толгойтод амьдарч байжээ. Тэрээр урьд нь Толгойт дахь “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Хүүхэд хөгжлийн төвийн ажилтнаар ажилладаг байсан гэдэг. Тэр үед Л.Байгальмаа 108 мянган төгрөгийн цалин авдаг байсан аж.
Л.Байгальмаагийн нөхөр Г.Батсуурь “Оюунбилэг гэгч эмэгтэй манай хүнийг гадагшаа өндөр цалинтай ажил хийлгэе” хэмээн ажлаас нь гаргаж, зардал хөлс, бүх юмыг нь даасан” гэж хэвлэлд ярилцлага өгч байсан. Үнэндээ гэмгүй байсан хүнийг учир мэдэхгүйгээр нь далимдуулж хар тамхины хэрэгт унагасан гэж Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарыг Л.Байгальмаагийн ар гэрийнхэн буруутгадаг. Л.Гантуул нь Хятадын Гуанжу мужид дэлгүүр ажиллуулдаг байсан аж. Тэрээр Ё.Оюунбилэгтэй галт тэргэнд танилцсан гэдэг.
Дараа нь Гантуул дэлгүүртээ худалдагч хийлгэчихээр нас намба суусан хүн таньдаг эсэхийг Ё.Оюунбилэгээс асууснаар Л.Байгальмаатай танилцаж дэлгүүртээ ажиллуулжээ. Cap гаруйн хугацаанд ажиллаад Л.Байгальмаа ажлаасаа гарч, Монгол руу явахаар болсон хэмээн Гантуул мэдүүлдэг.
Хар тамхины хэрэгт холбогдсон Л.Байгальмаагийн хувьд Хятадын талаас гаргасан оноосон ялыг давж заалдаагүй. Уг нь Хятадын хуулиар бол шүүх хурал болсноос хойш хуулийн тодорхой хугацаанд давж заалдах өргөдөл өгөхийг заасан байдаг аж.
