БНСУ-ын “Монтант” олон улсын дуулаачдын байгууллагын дуучин С.Гантогоог манай үзэгчид түүнийг БНСУ-ын SBS телевизийн “Оддын хаан” цэнгээнт нэвтрүүлэгт 2012 онд оролцож байсныг эчнээ мэднэ. Түүнчлэн 2015 онд БСШУСЯ-наас зохион байгуулсан “Монгол дуу дэлхийд” шоу нэвтрүүлэг мөн “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг-2” нэвтрүүлэгт амжилттай өрсөлдөж, үзэгчдийн хайр, талархлыг хүлээсэн оролцогчдын нэг болсон билээ.
Тэгвэл тэрээр эх орондоо ирээд зарим зүйлс шүүмжлэлттэй хандсан бөгөөд өөрсдийн амьдралын үнэ цэнийг ойлгоогүй хүмүүст хандан өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ :
Аз жаргал бол амьдралын үнэ цэнэ гэдгийг ухаараач!!!!
Хүн өрсөлдөгчөө дарж, аливаа зальхай арга чарга хэрэглэн арай гэж санасандаа хүрвэл энэ бол зуурдын жаргал, насан туршийнх биш!!!
Харин хүнд тусалж, бусдынхаа төлөө зүтгэж чадвал, ядаж хэн нэгнийгээ хорлохгүй байж чадвал аз жаргалтай амьдралд хүрэх боломж нээгддэг.
Ингэж амьдарч чадвал насны эцэст би хүнд тусалж явлаа, утга учиртай амьдарч чадлаа гэсэн бахархал төрж, үгээр илэрхийлэхийн аргагүй аз жаргалтай болдог.
Харин хөрөнгө мөнгө, алдар нэрийн төлөө энэ насаа элээсэн хүнд насны эцэст эргэж дурсах юу ч үлддэггүй. Их мөнгө, алт эрдэнэс, эрх мэдэл нь түүнийг үхлээс мулталж чаддаггүй
Зарим хүмүүс яагаад ийм өрөвдөмөөр байдаг юм бэ?????
