Монголын хошин урлаг, тайз, дэлгэцийн чадварлаг эрэгтэй жүжигчдийн нэг МУСТА М. Баярмагнайг танихгүй хүн ховор. Тэрбээр СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгссөн билээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж “Эрхэм элч”, “Өнгөт инээд” хамтлагт жүжигчнээр ажиллаж байсан бөгөөд 2007 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын хамтаар “Маск” продакшныг байгуулан тусдаа гарч өнөөг хүртэл амжилттай яваа. Жүжичгин маань цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг бөгөөд саяхан залилуулсан тухайгаа нийтэлжээ.
Тэрээр: “Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Би фэйж хуудаснаа муу муухай хар зүйл хийдэггүй ч энэ удаад хийхээс өөр аргагүйд хүрлээ. Энэ хүн намайг жил гаран залилж мэхэллээ. Машин авч өгнө гээд мөнгө аваад байхгүй. Цагдаад өглөө цагдаа нь тоохгүй. Би хаана хандах вэ? Энэ нөхрийг харсан үзсэн хүн байна уу? Эхнэр хүүхдийг нь мэддэг бол хэлж өгч туслаач” гэжээ.

Хүний хөдөлмөрлөж олсон мөнгийг зүгээр нэг зальдаад өнгөрдөг энэ мэт хүмүүс Монголд цөөнгүй болсон нь харамсалтай.
