“Хар баасан гариг”-ийн хямдралтай худалдааны үеэр галт зэвсэг худалдан авах хүсэлтэй 200,000 гаруй иргэн Холбооны мөрдөх товчоонд галт зэвсэг эзэмшигчийн тодорхойлолт гаргуулах хүсэлт гаргаж, дээд амжилт тогтоосон байна.
Баасан гаригт Холбооны мөрдөх товчоо нэг өдрийн дотор нийт 203,086 иргэнээс хүсэлт хүлээн авсан нь синглчүүдийн өдрийн дээд амжилт 185,713 болон 2015 оны 185,345 хүсэлтээс ч илүү гарчээ. Холбооны лицензтэй галт зэвсэг худалдаалагчид худалдан авагчдаас заавал Холбооны мөрдөх товчооны тодорхойлолт шаарддаг ажээ. Гэвч Холбооны мөрдөх товчооны тодорхойлолттой худалдан авагч хэдэн ч галт зэвсэг худалдан авч болох учраас баасан гаригт худалдаалагдсан галт зэвсгийн тоо хүсэлт гаргасан хүмүүсийн тооноос хэд дахин их ажээ.
Мөн энэ өдөр хэт их хүн чихэлдсэнээс болж нэг хүн бусдад гишгүүлэн харамсалтайгаар амь насаа алджээ.
https://www.youtube.com/watch?v=sA8DoI6XD4A
https://www.youtube.com/watch?v=veskNs3PUgY
