Умардаас зугатаж ирсэн цэрэг ухаан орсон талаар Сөүл мэдээлсэн. Үүнтэй зэрэгцэн НҮБ-ын командлал өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосоос оргож ирсэн цэргийн видео бичлэгийг бүрэн эхээр нь хэвлэл мэдээллийнхэнд дэлгэсэн юм.
Өмнөд Солонгос улс нь өнөөдрөөс эхлэн хоёр Солонгосын хилийн бүсийн дэргэд байрлуулсан чанга яригчаар тус улс руу оргож очсон цэргийн тухай нэвтрүүлж эхэлжээ.
Энэ тухай холбогдох цэргийн албан тушаалтан “Манай улсын Хойд Солонгос улстай хиллэдэг хилийн дагуух 10 газар цэргийн зориулалттай чанга яригч байрлуулсан.
Бид чанга яригчийг өдөрт 6 цагийн турш ажиллуулахдаа олон улсын болон Өмнөд Солонгос улсын хөгжлийн тухай мэдээ цацахаас гадна орчин үеийн дуу хөгжим сонсгодог. Харин бид өнөөдрөөс эхлэн манай улсад оргож ирсэн цэргийн тухай үнэн бодит мэдээлэл цацаж эхэлсэн. Нэг чанга яригч 10-20 км зайд сонсогддог бөгөөд Хойд Солонгос улс чанга яригчийн өөдөөс сарниулагч тавьдаг ч, бидний нэвтрүүлгийг хилийн ойролцоох цэргийн анги болон энгийн оршин суугчид сонсдог гэсэн мэдээлэл манайд байна.
Хойд Солонгосоос Өмнөдийг зорин оргож ирсэн цэргийн тухай мэдээлэл олон цэргүүдэд хүрч, тэд ч гэсэн Өмнөдийн талаар үнэн мэдээлэлтэй болж манай улсыг зорих байх” гэж мэдээлэлжээ.
Өнөөгийн байдлаар Хойд Солонгосоос оргож очсон цэргийн бие сайжирч, тэрээр энгийн өвчтөний өрөө рүү шилжсэн байгаа юм байна.
mglradio.com
