Японы Сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжи нутаг нэмэгт сүмочинг шар айрагны шилээр толгой тус газарт нь цохиж, хүнд бэртээсэн гэх мэдээлэл тухайн улсад шуугиан дэгдээгээд байгөө. Таканоива биеийн байдлын улмаас башёд оролцохгүй гэж дэвжээнийх нь ояката шийдсэн бол Харумафүжи дээрх дуулианы улмаас өөрийн хүсэлтээр башёг орхисон юм. “Энэ башёгийн үеэр сэтгэл зовоосон хэрэг явдал гарлаа. Сүмогийн бүх дэмжигчдээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсч байна” гэж Хакүхо 40 дэх ялалтынхаа дараа хэлжээ. Мөн тэрбээр “Би Харумафүжи, Таканоива нарыг хоёул сүмогийн дохёд дахин гараасай гэж хүсч байна” хэмээгээд, башё өндөрлөсөн тул болсон хэрэг явдлын талаар үнэн мөнийг мэдүүлнэ гэлээ.
