Ж.Батзандан шишүүн энэ долоо хоногт сэтгүүлчдэд хандаж хэвлэлийн хурал хийсэн юм.Тэрээр энэ хурлынхаа үеэр “Б.Хурц нь Д.Энхбатыг хулгайлсан, түүнээс олон хүн айдаг, Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн бүлэглэлийн толгойлогч” хэмээн мэдэгдсэнийг ТЕГ-ын экс дарга нэр төрд нь халдсан гэж үзээд шүүхэд хандсан юм. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбүрэн Б.Хурцын гомдлыг хянаж үзээд иргэний хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзжээ. Түүнчлэн ТЕГ асан Б.Хурцыг нэр төрд нь халдсан гэж УИХ-ын гишүүн Л.Болд зарга үүсгээд байгаа юм
