О.Баасанхүү гишүүн АТГ-т Орхон аймгийн ИТХ-н дарга П.Пүрэвлхагвыг шалгуулахаар хандаад байна.
Тэрбээр П.Пүрэвлхагвыг хувийн эрх ашигтаа үйлчилж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 6-р хуралдаанаар ашиг сонирхлын зөрчил бүхий тогтоол гаргаж, архи согтууруулах ундааг хавтгайруулан борлуулах онцгой бүрэн эрхийг нэр бүхий компаниудад олгосон хэмээн үзсэн аж.

