“Сайхан бүсгүй” фэйсбүүк группийн эмэгтэйчүүд Хан-Уул дүүргийн Яармагийн эцэст байрлах 73 дугаар цэцэрлэгт 110 м.кв орчим талбайтай өргөтгөл барьж өгчээ. Тэд энэхүү ажлаа энэ оны есдүгээр сарын 20-нд эхлүүлсэн бөгөөд бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ. Бүсгүйчүүд “Улсын төсвийн 500 сая төгрөгөөр барьдаг өргөтгөлийг 50 сая төгрөгт барьж болдог юм байна гэдгийг харуулахыг хүслээ” хэмээсэн юм. Энэ ажлаа цаашид үргэлжлүүлэн Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгийн өргөтгөл барих гэнэ.
\







