Цар тахлаас болж 2020 онд зогссон Хятад-Монгол-Оросын олон улсын зорчигч тээврийн галт тэрэг зургаан жилийн дараа дахин хөдөлгөөнд орлоо.
БНХАУ-ын Бээжин хотоос ОХУ-ын Эрхүү хотыг чиглэн хөдөлсөн галт тэрэг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны 14:35 цагт Улаанбаатар хотод иржээ.
Гурван улсын нутаг дэвсгэрийг дамнан нийт 2666 км зам туулах энэхүү галт тэрэг ийнхүү дахин үйлчилгээнд гарсан нь олон улсын төмөр замын зорчигч тээврийн хувьд онцлох үйл явдал болж байна.
Хуваарийн дагуу Бээжин-Эрхүү чиглэлийн галт тэрэг долоо хоног бүрийн лхагва гарагт 07:27 цагт, Эрхүү-Бээжин чиглэлийн галт тэрэг бямба гараг бүрийн 06:58 цагт хөдлөх аж.
Зургаан жилийн турш тасалдаад байсан энэ чиглэлийн галт тэрэг дахин явж эхэлснээр Монгол Улс Хятад, Оросыг холбосон төмөр замын тээврийн чухал зангилаа болох боломжоо сэргээж байна.
Талуудын үзэж буйгаар тогтмол зорчигч тээвэрлэж эхэлснээр гурван улсын иргэдийн зорчих хөдөлгөөн хөнгөвчлөгдөж, аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаанд түлхэц өгөх ач холбогдолтой юм.
Цар тахлын улмаас зогссон төмөр замын аялал зургаан жилийн дараа сэргэж, Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигч тээвэр дахин нээгдлээ.
