Ватиканы тэргүүн, Ромын пап XIV Лео уушгинд нь илэрсэн зангилааг авах мэс засалд ойрын өдрүүдэд орохоор болсноо Ням гаригт /2026.10.11/ мэдэгдлээ. 71 настай тэрбээр Ватиканы Гэгээн Петрийн талбайд хийсэн Ням гаригийн залбирлын үеэр эмч нарын үзлэгээр уушгинд нь жижиг хэмжээний зангилаа илэрснийг хэлжээ.
Түүний хэлснээр, уг зангилааг өвчний эхэн үед илрүүлсэн бөгөөд тодорхой нэг хэсэгт байрлаж байгаа аж. Эмч нар мэс засал хийх нь хамгийн зөв арга гэж үзсэн тул тэдний зөвлөсний дагуу зангилааг авах шийдвэр гаргасан байна.
Пап XIV Лео мэс засалд орох товоо хэдийнэ гаргасан бөгөөд өөрийнх нь төлөө залбирч, дэмжиж буй хүмүүст талархал илэрхийлжээ. Харин түүний биеийн байдал болон мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан өгөөгүй байна.
Тэрбээр мэс заслын талаар мэдэгдэхээсээ өмнө Украинд үргэлжилж буй дайныг зогсоохыг уриалж, Хар тэнгисээр дамжуулан үр тариаг аюулгүй тээвэрлэх шаардлагатайг онцолсон байна. “Сая сая хүний өдөр тутмын хүнсийг дайны барьцаа болгож болохгүй” гэж тэрбээр хэлжээ.ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS
