АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткофф, Жаред Кушнер нар өнгөрсөн амралтын өдрүүдээр Москва, Киевт айлчилсан. Удаан хугацаанд гацсан энхийн хэлэлцээг урагшлуулах зорилготой уг айлчлал тодорхой үр дүн дагуулаагүй ч талууд удахгүй гурвалсан уулзалт хийх дээр санал нэгдсэн бололтой.
Орос, Украин улсууд АНУ-ын төлөөлөгчдийн айлчлалыг тохиолдуулан 72 цагийн хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрсэн байсан. Гэхдээ энэ нь зөвхөн хоёр улсын нийслэлд л хамаатай тохироо байв.
Тэгвэл АНУ-ын төлөөлөгчид буцав уу үгүй юу өнөө өглөө үүрээр /2026.09.08/ Украины нийслэл Киев хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдож эхэллээ. Үүрээр 03:30 цагийн үед хот руу баллистик пуужингууд харвасан бололтой. Албаныхны мэдэгдсэнээр, Киев хотын хоёр дүүрэг дэх орон сууны барилга цохилтод өртөж, сүйджээ.
Дашрамд дурдахад, Виткофф, Кушнер нар дайн эхэлснээс хойш анх удаа Киевт айлчилсан. Зеленский уулзалтын дараа “Бид гурван талт хэлэлцээг урагшлуулахын тулд боломжит бүхнийг хийх болно. Эсвэл гурван тал дээр Европын түншүүд нэмэгдэж болох юм.
