Энэ жилийн ДАШТ нь хөлбөмбөгийн түүхэнд хэд хэдэн рекордыг эвдэж буй “хамгийн хамгийн” тодотголтой тэмцээн болхоор байна.
1. Түүхэнд анх удаа 48 баг оролцож байна
Өмнөх ДАШТ-үүдэд 32 баг өрсөлддөг байсан бол энэ жилээс эхлэн формат өөрчлөгдөж, 48 улсын шигшээ баг дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байна. Энэ нь илүү олон жижиг орнуудад өөрсдийгөө харуулах боломж олгож байгаа юм.
2. Гурван улс хамтран зохион байгуулж буй анхны тохиолдол
ДАШТ-ий түүхэнд анх удаа АНУ, Канад, Мексик гэсэн Хойд Америкийн гурван том улс хамтран тэмцээнийг хүлээн авч байна. Өмнө нь 2002 онд Өмнөд Солонгос, Япон хоёр хамтран зохион байгуулж байсан нь хамгийн олон улс хамтарсан тохиолдол байв.
3. Мексик улсын түүхэн рекорд
Мексик улс ДАШТ-ийг 3 дахь удаагаа (1970, 1986, 2026) эх орондоо хүлээн авсан дэлхийн анхны улс болж түүхэнд нэрээ үлдээлээ.
4. Хамгийн урт аялалтай тэмцээн
Тоглолтууд Ванкувер (Канад)-аас Мехико (Мексик) хүртэл асар том газар нутгийг хамран зохион байгуулагдах тул багууд болон хөгжөөн дэмжигчид тэмцээний явцад хэдэн мянган километр зам туулах, цагийн бүсийн зөрүүг даван туулах шаардлагатай болж байна. Үүнийг шийдэхийн тулд ФИФА багуудыг бүсчилсэн (Баруун, Төв, Зүүн) хэлбэрээр хуваарилжээ.
5. Түүхэн дэх хамгийн олон тоглолт
Багийн тоо нэмэгдсэнээр нийт тоглолтын тоо өмнөх 64 байснаас 104 тоглолт болж нэмэгдсэн. Тэмцээн бүтэн 39 хоногийн турш үргэлжлэх бөгөөд энэ нь хөлбөмбөг сонирхогчдын хувьд жинхэнэ баяр болох ч тоглогчдын бие махбодод маш том шалгуур болох юм.
