УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монгол Улсад гадаадын банк оруулж зээлийн хүү бууруулах саналыг эрсдэлтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр зээлийн хүү өндөр байгаагийн гол шалтгаан нь Засгийн газрын үрэлгэн төсөв, өндөр инфляц, Монголбанкны бодлогын хүүтэй холбоотой гэдгийг онцолсон байна.
Түүний тайлбарлаж буйгаар, гадаадын банкуудыг оруулбал дотоодын банкууд зах зээлээс шахагдах, гол салбаруудад нөлөөлөх, ашиг гадагшаа урсах зэрэг эрсдэл үүснэ. Зээлийн хүүг бууруулах асуудал нь Монголбанкнаас гадна Засгийн газрын төсвийн сахилга бат, үр ашигтай төлөвлөлттэй шууд холбоотой гэдгийг сануулсан юм.
