Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нартай уулзаж, 2026–2027 онд цахим хөгжил, инновацын салбарт хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцов.
Уулзалтаар сайд Э.Батшугар 2026 оныг “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болгон зарлаж, дижитал шилжилт, инновацын бодлогыг эрчимжүүлэхээ мэдэгдэв. Мөн төрийн үйлчилгээг иргэн төвтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэх “Цахимаар нэн тэргүүнд” зарчмыг хэрэгжүүлж байгаагаа онцоллоо.
