МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг ирэх Бямба гариг буюу есдүгээр сарын 20-нд 11:00 цагт зарлажээ. Удирдах зөвлөлийн гишүүдэд дээрх зарыг өнөөдөр /2025.09.18/ ирүүлсэн байна. Тус хуралдаанаас МАН-ын Бага хурлыг товлоно.
МАН-ын дарга Бага хурлаа зарладаг ч энэ удаад тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нь Удирдах зөвлөлийн хуралдаанаа зарласан, тус хуралдаанаас Бага хурлыг зарлана гэх хүлээлт байгаа нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хурлаа товлохгүй байгаагаас болов уу гэх яриа гараад байна.
МАН-ын Бага хурал товлогдсоноор шинэ даргыг сонгоно. МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөнө. Мөн энэ сунгаанд тус намын гишүүд өрсөлдөх боломжтой.
