
Балто бол Аляскийн Nome хэмээх хотод 1924 онд аймшигт тахал гарах үед олон хүүхдийн амийг аварсан ачит нохой юм.
Тахалыг эдгээх вакцин хотод байдаг цорын ганц эмчид байгаа нь хүрэлцэхээргүй байсан бөгөөд өвлийн улиралд цас ихтэй шуургатай байсан тул өөр хот руу явж вакцин авчрах боломжгүй болсон байлаа.
Балтогоор удирдуулсан ноход Аляскийг хөндлөн туулж 1050 км-ыг 5 хоног хагас өдрийн дотор явж вакциныг цаг алдалгүй авчирч өгч байсан түүхтэй.
Балтогоор удирдуулсан багийнхны тэвчээр хатуужлыг хүн бүр хүлээн зөвшөөрдөг.
Балтод зориулсан хүүхэлдэйн кино, дурсгалын хөшөө,чихмэл хүртэл байдаг байна.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
