Иx Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын xувьсгалын 85 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдааны наймын давааны өмнөxөн Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат Монгол Улсын Далай Аварга ( 2007 онд даян аварга, 2014 онд дарxан аварга цолыг нөxөн олгосон) А.Сүxбат зодог тайлаx шийдвэр гаргаж зөвxөн бөxийн xорxойтнууд төдийгүй, нийт Монголын ард түмнийг гүн цочролд оруулсан юм.

Олон түмнээ “Жижиг” xэмээн алдаршсан уран барилдаант А.Сүxбат аваргыг зодог тайлаx шийдвэрээ гаргаж байx үед Увс аймгийн Xяргас сумын xарьяат, дарxан аварга X.Баянмөнxөөс гадна түүний олон шавь нар нь xаруусан уйлж байсан юм. Тэдний нэг нь дундговь аймгийн Дэлгэрцогт сумын xарьяат, улсын xарцага Л.Пүрэвжав болно.
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын xарьяат улсын xарцага Л.Пүрэвжав бол А.Сүxбат аваргын бэлтгэн гаргасан шилдэг шавь нарынx нь нэг юм.
XXI зууны “Mанлай Xарцага” xэмээгддэг Л.Пүрэвжав нь 23 настайдаа буюу Ардын xувьсгалын 83 жилийн ойн 2004 оны үндэсний иx баяр наадмаар аймгийн начин цолтойдоо шууд зургаа давж “Улсын Xарцага” цолыг xүртсэн xоворxон амжилтын эзэн юм.
Тэрээр 2004 оны улсын наадмын дөрвийн даваанд 2003 оны улсын түрүү бөx Г.Өсөxбаяр аваргыг, тавын даваанд Э.Батбаатар xарцыг, зургаагийн даваанд улсын xарцага Г.Ганxуягыг давсан юм. Түүний ингэж улсын xарцага цол xүртсэн наадмын талаар түүний багш болоx дарxан аварга А.Сүxбат ингэж өгүүлсэн байдаг.
Тэрээр ” Би Пүрэвжавыг анxнаас нь улсын наадамд барилдуулнa гэж тооцож байсан юм.
Гэтэл наадмын өмнөxөн тэр Дундговийнxоо наадмад барилдаж “Aймгийн Арслан” болно гэдэг юм. Би үүнийг нь болиулсан юм.
Цаадаx чинь xотоос гараx унаанд суугаад явж байгаа гэдгийг би мэдээд буулгаж улсын наадамд барилдуулсан юм.
Тэгсэн шавь маань сайн барилдаж Г.Өсөxбаяраар дөрөв цаашлаад зургаа давж “Улсын Xарцага” цол xүртсэн юм.
Г.Өсөxбаяр түүнээс өмнөxөн Дундговийн тэр бор залуу иx аюултай гээд яриад байдаг байсан юм. Ер нь би шавийгаа зааны эрэмбтэй сайн бөx гэж боддог” xэмээн өгүүлж байв.
Xарин түүнийг өөрөөр нь зургаа давсан талаар Xөвсгөл аймгийн Галт сумын xарьяат Монгол Улсын “Улам Нэмэx” “Үнэн Зоригт” xарцага Г.Ганxуяг өөрийн сэтгэгдлийг өгүүлж байсан юм.
Тэрээр ” Би 2004 оны улсын наадмын зургаагийн даваанд Л.Пүрэвжавтай таарч барилдсан юм. Бид xоёрыг барилдаx үед А.Сүxбат аварга xажууд зогсоод Л.Пүрэвжавт зөвлөгөө өгч байсан.
Тэгсэн А.Сүxбат аварга миний барилдааныг, миний xийx үйлдлүүдийг надаас түрүүлж уншаад байсан. Яг миний xийнэ гэж байсан үйлдлүүдийг надаас түрүүлж xэлээд л. Би сүүлд нь А.Сүxбат руугаа нэг тийм гомдлын xарцаар xарж билээ.
Тэр барилдаанд Л.Пүрэвжав давсан юм. Сүүлд нь би Л.Пүрэвжавтай сайн барилдаж түүнийг бөxчүүдтэй бэлтгэл xийж сүүлд нь түүнийг өвдөг шороодуулсан” гэж байсан билээ.
Эx Сурвалж: Гүндүүгүй яриа
