
Дональд Трампийн кампанит баг Ираны дэмжлэгтэй хакеруудын үйл ажиллагааг илрүүлсэн гэв. Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сарын сонгуулийг зогсоохын тулд Иран цахим гэмт хэрэг үйлдэж байна гэж АНУ-ын Тагнуулын алба мэдэгдэж байсан. Үүний адил Трампийн кампанит багын цахим үйл ажиллагаанд Ираны хакерууд оролцож байна гэж үзжээ.
Энэ талаар ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөг Трампийн хэвлэлийн төлөөлөгч “BBC” агентлагт хэлэхдээ, “2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох гэсэн дайсны үйл ажиллагааг илрүүлсэн бичиг баримт бий. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Ираны хөлсний хүмүүс хуурамч мэдээлэл тарааж, бидний үйл ажиллагаанд саад учруулахаар оролдож байна. Трамп хэрэв ерөнхийлөгч болох бол терроризмыг зогсооно гэдгийг Иран мэдэж байгаа” гэжээ.
Майкрософт компани энэ талаар мэдэгдэл хийдээ “Ираны үйл ажиллагаа сүүлийн гурван сонгуулийн үед идэвхэжсэн. Энэ удаад мөн адил хөндлөнгийн үйл ажиллаа ажиглагдсан. Ираны хакерууд ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг онилсон” гэжээ. Өнгөрсөн сард Дональд Трампийг хөнөөх гэсэн ажиллагаа болон хакер үйл ажиллагаа холбогдож байна гэж албаныхан үзэж буй. Мөн өнгөрсөн Мягмар гаригт Ирантай холбоотой пакистан хүн АНУ-ын өндөр албан тушаалтнуудыг хөнөөхөөр завдаж байна гэх мэдээлэл гарсан нь Ираны энэ жилийн сонгуулийг бусниулах гэсэн оролдлого гэж үзэж байна.
Эх сурвалж:BBC
