
Бангладешийн ерөнхий сайд асан Шейх Хасины хэдэн долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалаас зугтаж, Энэтхэг руу дүрвэсэн гэх мэдээлэл гарсан. Тэрбээр төрийн ажлын байрны квотыг өөрчилснөөс болж тус улсын оюутан, залуус эсэргүүцлийн жагсаал өрнүүлснээр албан тушаалаасаа өөрийн саналаар огцорсон юм. Тэгвэл Шейх Хасина хэзээ ирэх талаар хүү нь болох Сажиб Вазед Жой мэдээлэл өглөө.
Сажиб Вазед Жойгийн хэлснээр, албан ёсны сонгуулийн тов гарсны дараа Шейх Хасина эх орондоо буцаж ирнэ. Одоо тус улсад Мухаммед Юнусын холбоотнууд түр засгийн газар байгуулсан тул сонгуулийн тов хэзээ гарах нь тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт дууссан жагсаалын үеэр 500 гаруй жагсагч цагдаагийн хүчинд буудуулж амиа алдсан гэх тоо гарсан тул сонгууль ирэх жилийн сүүл үед болж магадгүй гэж шинжээчид үзэв. Шейх Хасина хүүтэйгээ холбоотой байгаа бөгөөд ирэх сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа гэжээ.
Эх сурвалж:BBC
