North Korean Vice Foreign Minister Kim Jong Gyu, right, shakes hands with Belarusian Foreign Minister Maxim Ryzhenkov as he arrives at the Pyongyang airport at the invitation of the North Korean Foreign Ministry, in Pyongyang, North Korea, Tuesday, July 23, 2024. (AP Photo/Jon Chol Jin)

Беларусийн Гадаад хэргийн сайд Мягмар гаригт Хойд Солонгост хүрэлцэн ирсэн. Олон улсын шинжээчид түүнийг Хойд Солонгосын албаны хүмүүстэй Оросыг оролцуулсан барууны эсрэг гурван талт фронт байгуулах талаар ярилцана гэж таамаглаж байсан юм.
Беларусийн Гадаад хэргийн сайд Максим Рыженков Бээжингээр дамжин Пёньянд ирсэн байна. Түүнийг Гадаад хэргийн дэд сайд Ким Чен Гю тэргүүтэй албаны хүмүүс угтан авсан. Рыженков Хойд Солонгост байх хугацаандаа тус улсын Гадаад хэргийн сайд Чое Сон Хуй болон бусад өндөр албан тушаалтнуудтай уулзах төлөвтэй байна. Айлчлалын хүрээнд ямар асуудлууд яригдах талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Гэхдээ Орос, Беларусь болон Хойд Солонгос улсууд сүүлийн жилүүдэд харилцаагаа сайжруулж байгааг харгалзан үзвэл Рыженков айлчлалынхаа хүрээнд барууны орнуудтай үүсээд буй маргааны талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Өнгөрсөн зургадугаар сард Оросын ерөнхийлөгч Путин Хойд Солонгост айлчилж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээ байгуулсан. Үүнд Беларусь мөн адил оролцох хүсэлтэй байгаа бололтой. Рыженковын айлчлалыг Өмнөд Солонгос , АНУ зэрэг орнууд буруутгаж байна. Учир нь өнгөрсөн есдүгээр сард Беларусийн ерөнхийлөгч Лукашенко Орос, Хойд Солонгостой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тиймээс Лукашенко Гадаад хэргийн сайдаа илгээж буй явдал нь Оросын дайныг дэмжсэн үйлдэл гэж барууны орнууд үзэж буй.
Эх сурвалж: ABC NEWS
