Жүжигчин Б.Баатархүүгийн хүү Х энэ оны хоёрдугаар сард харамсалтайгаар амиа алдсан нь нийгэмд дуулиан тарьсан. Хүүгээ бурхан болсноос хойш хэвлэлд ямар нэгэн байдлаар ам нээгээгүй байсан жүжигчин Б.Баатархүү энэ удаа сэтгүүлч Б.Ундрахжаргалантын бэлтгэн хүргэдэг “Болзоо” нэвтрүүлэгт уригдан оролцож, сэтгэлээ уудалжээ.
Тэрбээр нэвтрүүлгийн үеэр талийгаач хүүгийнхээ талаар, “Хүүг маань бурхан болсноос хойш сошиалаар янз, янзаар их бичсэн. Манайхан их өөдгүй. Юмны цаанаас хэн нь мэдэгдэхгүй хүмүүс, “хохь чинь” гэх мэтээр комнентууд бичиж байсан. Эцэг хүн үр хүүхдээ алдах шиг хэцүү зүйл байхгүй. Үр хүүхдээ алдах бол их хэцүү. Үүнийг алдаж үзсэн эцэг эхчүүд л мэднэ.
Манай талийгаач 21 настай байсан. За, миний хүү том болчихлоо гэж анхаарлаа сул тавьж болдоггүй л юм байна. Тэр тусмаа одоогийн энэ балиар, заваан болчихсон нийгэмд” хэмээн талийгаач хүүгийнхээ талаар дурсжээ.
Та нэвтрүүлгийн дэлгэрэнгүйг дараах бичлэгээс бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.
https://www.youtube.com/watch?v=CFSns8PqbX0
source: zuv.mn
