
АНУ-ын Мичиган мужийн ойд төөрсөн найман настай хүүг хоёр хоногийн дараа олсон байна. Тэрээр энэ хугацаанд амны цангаагаа тайлахын тулд цасаар амь зууж байсан талаар цагдаагийнхан мэдээлжээ.
Нэнте Ниеми хүү өнгөрсөн бямба гарагт мужийн цэцэрлэгт хүрээлэн дэх Поркупин ууланд гэр бүлийнхэнтэйгээ зугаалж яваад сураггүй алга болсон байна. Тэрээр гишүү түүж яваад төөрсөн бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаанд 150 орчим хүн оролцжээ.
Хүүг гэр бүлийнхэн нь амарч байсан газраас хоёр бээр буюу 3 км орчим зайтай газраас даваа гарагт олжээ. Хүүгийн биеийн байдал сайн байсан ба модон дор хоргодож байсан гэж Мичиган мужийн цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Аврах багийнхан 100 км кв талбайд эрэн хайх ажиллагааг явуулсан бөгөөд уул толгод, цас ихтэй байсан учраас эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан аж. Хүүг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС
