
Уушгины хатгалгаа, амьсгалын замын үрэвсэлт өвчний нийтлэг шалтгаан бол синцитиал вирус (RSV) юм. Энэхүү вирус нь амьсгалын замын вирус бөгөөд ханиадтай төстэй шинж тэмдгээр илэрнэ. АНУ-ын эрдэмтэд уг вирусийн эсрэг вакциныг амжилттай гарган авчээ.
Вакциныг олон нийтэд тараахаас өмнө АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс зөвшөөрөл авах шатандаа явж байгаа юм.
CSK үйлдвэрлэгч компани нь вакциныг Арексви гэж нэрлэсэн бөгөөд олон хүний амийг аврах томоохон нээлт гэж албаныхан мэдэгдсэн байна.
Хүнс, Эмийн Удирдлагын (FDA) Биологийн үнэлгээ, судалгааны төвийн удирдагч доктор Питер Маркс “Анхны RSV вирусийн эсрэг вакциныг гарган авсан нь аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн чухал ололт юм” гэжээ.
Тус улсад жил бүр таваас доош насны 100-300 хүүхэд, 65-аас дээш насны 6-10 мянган хүн синцитиал вирусийн халдвараар нас бардаг байна. Энэхүү вирусээр өвдөж хүндэрсэн тохиолдолд уушги үрэвсэж, амьсгал хүндэрч, бронхит үүсдэг.
Өнлөр хөгжилтэй орнуудад ч эрүүл саруул төрсөн 56 хүүхэд тутмын нэг нь 12 сар хүртэлх насандаа синцитиал вирусийн улмаас эмнэлэгт хэвтдэг аж.
Эх сурвалж:BBC
