
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлуулсан “Хотоо угаая” аяны их цэвэрлэгээг 5 дугаар сарын 12 ны өдөр зохион байгуулна.
Хотын Ерөнхий менежер М.Баяраа 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс дараах үүргийг өгөв. Үүнд:
ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
– Сонгон шалгаруулалтад хуулийн дагуу шалгарч, зам талбайн цэвэрлэгээ хариуцахаар гэрээ байгуулсан ТҮК-үүдэд хариуцах талбайг актаар хүлээлцүүлэх
– Цэвэрлэгээг зуны цагийн хуваарьт шилжүүлж, авто замын хөдөлгөөн үүсэхээс өмнө 04:30-07:30 цагийн хооронд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийх, хөдөлмөр аюулгүй ажиллагааг сайтар хангаж, шөнийн тээвэрлэлтийг эрчимжүүлэх
– Иргэдийн бүлгийн ажлыг эрчимжүүлж, үүсмэл, хог ихээр тархсан байршлууд гэр хорооллын гуу жалганы хог хаягдлыг цэвэрлүүлэх
– Ариутгал халдваргүйтгэл, мананцар, чийгшүүлэлтийн ажлыг хотын хэмжээнд зохион байгуулах
ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
– Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сонгон шалгаруулалтад шалгарч, санамж бичиг байгуулсан GS-25-ийн сүлжээтэй нийтийн тээврийн эцсийн зогсоолын автобусны буудлуудыг засварлаж тохижуулах, ашиглалтыг хариуцуулах гэрээг байгуулж, 4-өөс доошгүй байршилд засвар тохижилтын ажлыг эхлүүлэх.
– Маршалын гүүрний хойд тал Оргил төв, Имартын орчмын Их Монгол гудамжны авто замын хөдөлгөөний эгнээг шилжүүлэх зохицуулалт хийж болох эсэхийг судалж танилцуулах
– 2022 оны 10 дугаар сарын 1-нээс 2023 оны 4 дүгээр 1-ний хугацаанд аваарын нөхцөлөөр олгогдсон авто зам сэтлэх сүвлэх зөвшөөрлийн нөхөн сэргээлтийн ажлыг 5 дугаар сарын 15-ны дотор бүрэн, чанартай хийлгэж дуусгах, чанаргүй хийсэн, огт хийгдээгүй байршлуудын эзэн холбогдогчдод хуулийн хүрээнд хариуцлага тооцох
– Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэр одоо байгаа 2 гарцыг өөрчилж, Натур төвийн баруун талын хурд сааруулагчийн хажууд шинээр гарц гаргаж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангуулах зохицуулалт хийх
– Зайсан тойруугийн хөдөлгөөнийг өөрчлөлт, Яармагийн нүхэн гарцыг ашиглалтаас шалтгаалан ашиглагдахгүй байгаа автобусны буудлуудыг өөр байршилд шилжүүлэх
– Зам талбайн засвар, тохижилтын ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан барилга угсралтын ажилд стандарт норм дүрэм, хөдөлмөр аюулгүй ажиллагааг баримталж, талбайн эмх цэгц, зохион байгуулалтад анхаарч ажиллах. Дотоод хяналтаа сайжруулах.
– Олон улсын марафон-2023 уралдаан 6 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулахтай холбогдуулан трасс замын үзлэгийг хийж, авто замын засвар нөхөөсний ажлыг эхлүүлэх
ЯВГАН БА ДУГУЙН ЗАМ, ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
– 2022,2023 онд граш чөлөөлсөн байршилд Дүүргийн төсвөөр хийгдэх тохижилтын ажлын төлөвлөлт төсвийг ирүүлэх
– Ногоон байгууламжийн арчлалтын ажлын сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгжид хариуцах талбайг хүлээлгэн өгөх
– Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хийгдээгүй, ногоон байгууламжийг угаах ажлыг зохион байгуулах
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
– Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрууд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд улирлын түр үйлчилгээ эрхлэх, байршлыг тогтоохдоо холбогдох хууль тогтоомж, стандартаар тавигдах шаардлагыг хангуулах үүргийг өглөө.
