![]()
БНХАУ-д зочлох жуулчдаас дахин PCR-ийн “Сөрөг” хариу шаардахгүй гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдээллээ. Ийнхүү тус улс жуулчдын тоог хазаарлаж байсан гол шаардлагаа цуцалж байна.
БНХАУ оны эхний сард аялал жуулчлалын хязгаарлалтуудаа сулруулж, хилээ бүрэн нээсэн ч агаарын тээврийн салбарын сэргэлт нь удаан байсан юм. Тодруулбал: хилээ бүрэн нээснээс хойш олон улсын нислэгийн тоо нь 2019 оны түвшнээс 12.4 хувиар л өсжээ. Хэдий тийм боловч PCR шинжилгээний “Сөрөг” хариу шаардахгүй болсон ч түргэвчилсэн шинжилгээний хариу шаардсан хэвээр байх аж.
Үүнээс гадна БНХАУ-ын агаарын тээврийн салбар бүрэн сэргэхэд илүү хугацаа орох төлөвтэй байна. Үүнд тийзийн өндөр үнэ, онгоцны буудлуудын хязгаарлагдмал хүчин чадал болон визийн зөвшөөрөл авахад орох хугацаа нэмэгдсэн зэрэг нь голлон нөлөөлөхөөр байгаа ажээ.
Энэ утгаараа БНХАУ-ын агаарын тээврийн салбар цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрэхэд багадаа нэг жилийн хугацаа шаардлагатай гэж шинжээчид үзэж байгаа юм.
