
“Дэлхийн дата форум”-ын дөрөв дэх удаагийн чуулга уулзалт БНХАУ-ын Ханжоу хотод энэ сарын 24-27-нд зохион байгуулагдаж байна.
Статистик, өгөгдлийн шинэ санаачилгыг дэмжих хүрээнд олон улсын статистикийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Тогтвортой Хөгжлийн Зорилгыг хэмжих мэдээллийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү дата форумд жил бүр 20 мянга гаруй мэргэжилтнүүд оролцдог.
“Дэлхийн дата форум”-д Монгол Улсыг төлөөлж ҮСХ-ны дарга Б.Батдаваа оролцож байна. Тэрээр энэхүү арга хэмжээнд “Статистик хэрэглээ болон хамтын ажиллагаа: Парламент ба Үндэсний Статистикийн Хороо” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.
